Цагаан баавгайд дэлхий ертөнц ойлгомжгүй мэт санагддаг! Тэр мэдрэмж өндөртэй, эмзэгхэн сэтгэлтэй. Энэ нь өөрт нь үнэхээр хэцүү байдаг. Найзууд нь туслах аргаа олохгүй байсан ч бүгд баавгай найзаа дэмжиж, түүний буруу биш гэдгийг хэлнэ. Цагаан баавгай сэтгэл хөдлөлөө хэрхэн удирдаж сурсан түүхийг энэ номоос уншаарай.
Харин заан их зөрүүд амьтан. Бүх зүйл түүний хүссэнээр болдоггүй гэдгийг тэр ойлгодоггүй. Бас яагаад эрт унтах ёстойгоо ч мэддэггүй. Ширэнгийн хамгийн том, хамгийн хүчтэй амьтан учраас бүхий л амьтад түүний дураар байх ёстой! Ийм бодолтой хол явахгүй гэдгийг тэр ойлгох болов уу?